Хууль эрх зүй

Нууцлалын бодлого

Сүүлд шинэчилсэн: 2026 оны 8 сарын 14

1. Бид хэн бэ

Talk Academy Mongolia нь Монголд суурилсан, хүүхдэд зориулсан англи хэлний онлайн болон танхимын сургалтын үйлчилгээ юм. Энэхүү бодлого нь talkacademy.mn вэбсайт болон холбогдох гар утасны аппликейшнээр дамжуулан бид ямар хувийн мэдээлэл цуглуулдаг, яагаад, хэрхэн хамгаалдаг тухай тайлбарладаг.

2. Ямар мэдээлэл цуглуулдаг

3. Яагаад цуглуулдаг

Дээрх мэдээллийг зөвхөн дараах зорилгоор ашигладаг: (а) таны/таны хүүхдийн бүртгэл, захиалгыг баталгаажуулах, (б) хичээлийн хуваарь, багшийн хуваарийг зохион байгуулах, (в) төлбөр тооцоог хийх, (г) захиалгын талаар танд мэдэгдэл илгээх (баталгаажуулалт, сануулга). Бид таны мэдээллийг гуравдагч этгээдэд зарж, түрээслэж, зарлан сурталчлах зорилгоор дамжуулдаггүй.

4. Хэрхэн хадгалдаг, хамгаалдаг

Мэдээллийг манай өөрийн серверт хадгалдаг бөгөөд зөвхөн нэвтрэх эрхтэй, нууц үгээр хамгаалагдсан админ хэрэглэгч хандах боломжтой. Сайт HTTPS (шифрлэгдсэн холболт) ашигладаг. Гэсэн хэдий ч интернэт дэх ямар ч систем 100% аюулгүй байдлыг баталгаажуулж чадахгүйг анхаарна уу.

5. Хүүхдийн мэдээлэл

Манай үйлчилгээ хүүхдэд зориулагдсан тул сурагчийн мэдээллийг зөвхөн эцэг эх/асран хамгаалагчийн бүртгэлээр дамжуулан цуглуулдаг — хүүхэд өөрөө шууд бүртгэл үүсгэдэггүй. Эцэг эх хүссэн үедээ хүүхдийнхээ мэдээллийг харах, засварлах, устгуулах хүсэлт гаргах эрхтэй (доорх холбоо барих хаягаар).

6. Таны эрх

Та дараах хүсэлтийг бидэнд гаргах эрхтэй: (а) өөрийн болон хүүхдийнхээ бүртгэлтэй мэдээллийг хүсэх, (б) буруу мэдээллийг засварлуулах, (в) бүртгэлээ болон холбогдох мэдээллийг устгуулах. Хүсэлтээ доорх имэйл хаягаар илгээнэ үү.

7. Cookies болон localStorage

Сайт нэвтрэлтийн төлөвийг хадгалахын тулд таны төхөөрөмж дээрх browser-ийн localStorage ашигладаг (жишээ нь: та дахин OTP код авалгүйгээр нэвтэрсэн хэвээр байхын тулд). Энэ нь гуравдагч талын дагаж мөрдөх cookie биш, зөвхөн энэ сайтад л ашиглагддаг.

8. Холбоо барих

Нууцлалын бодлоготой холбоотой асуулт, хүсэлтээ бидэнд илгээнэ үү:

📞 +976 8811-1978  ·  ✉️ medeelel@talkacademy.mn

← Нүүр хуудас руу буцах